“Тектоник” 

Oрчин үеийн залуус хотын соёл, тэр дундаа клубийн соёлыг ихэд чухалчлах болсон. Транс, электро хөгжмийн аянд “доргиж”, “Тектоник” бүжиг Монголд ихэд дэлгэрээд байна. Энэ нь зөвхөн шинэ төрлийн бүжиг төдий бус үүнийг дагаад тодорхой онцлогтой хувцасны стиль, дуу хөгжим тэр ч бүү хэл цангаа тайлах ундаа бий болжээ. Тийм ч учраас хүмүүсийн дунд “Тектоник-Та бүжиглэж, хувцаслаж, сонсож, цангаагаа тайлж болно” гэсэн хэллэг хүртэл бий болжээ.

Үүсэл: Найман жилийн өмнөөс Парисийн гудамжинд бариу жийнс, тод, цайвар өнгийн богино ханцуйтай цамц өмсч скейтбоард унан, эрч хүчийн ундаагаар цангаагаа тайлах залуус үзэгдэх болж. 1980-аад оныг санагдуулам өвөрмөц сонин үсний засалт нь ч олныг гайхуулж байв.

Тэд бол “Тектоник” бүжгийг үндэслэсэн залуус юм. Парисийн “Метрополис” клубийн ажилтан, балетчин Сайрил Бланк эл бүжгийн хөдөлгөөнийг санаачилан, банкны ажилтан найз Александр Бароузын хамт шинэ урлагийг сурталчилан эхэлжээ. Бүжгийн шинэ хэлбэрээ “Paris Techno” 2007 электро жагсаалын үеэр анх олонд таниулсан тэд Франц даяар шөнийн клубуудэд үдэшлэг зохион өөрсдөө бүжгээ бүжиглэснээр “Тектоник”-ийг сонирхох залуусын тоо олширсон байна.

Түүнчлэн эрх чөлөө, тэгш эрхийг тунхагласан Франц залуус шинэ төрлийн бүжгийг бүжиглэж, дүрс бичлэгээ “youtube”, “dailymotion” зэрэг цахим хуудаст байрлуулснаар эх орныхоо төдийгүй дэлхийн мянга мянга залуусыг эгнээндээ нэгтгэж чаджээ. Бүжгийг үндэслэгч Александр Бароуз хэлэхдээ “Бид шинийг санаачлахыг л хүссэн юм. Та “Тектоник” бүжгийн хөдөлгөөний 80 хувийг гараараа, үлдсэнийг нь хөлөөрөө гүйцэтгэх болно. Шаргуу давтах л юм бол энэ тун амархан шүү дээ” хэмээжээ.

Тэд үнэхээр шинийг санаачилж чаджээ. Судлаачид “Тектоник”-ийг алдарт “Can, can”-аас хойших Францыг таниулж буй анхны шинэ төрлийн бүжиг хэмээн дүгнэжээ. “Тектоник” бүжигчид “A Cause des Garзons” нэртэй сүлд дуун дээрээ бүждэг аж. Тэд ихэвчлэн найман наснаас 25 насны залуучууд байдаг ажээ.

“Эрх чөлөө, чин хүслээ мэдэрч чаддаг залуус минь бүжээд бай” гэсэн уриатай тэдний хувцаслах хэв маяг ч өвөрмөц. “Тектоник”-ууд элдэв төрлийн зурагтай цамцыг, бариу, шулуун өмдтэй хослуулж, хурц төд өнгийн спорт гутал, гоёл чимэглэлээр гангардаг байна. Үүнд 1980-аад оны хувцаслах хэв маяг нөлөөлсөн мэт харагддаг бөгөөд “Atari” анхны видео тоглоомын өнгө өнгийн геометрийн дүрс нүдэнд тусдаг. Үүнийг “Teckfashion” гэж нэрлэдэг бөгөөд энэ төрлийн анхны дэлгүүр өнгөрөгч арваннэгдүгээр сард нээгджээ.

Мөн хараа булаам содон үстэй болохыг хүссэн хэн бүхэнд зориулан “Тектоник” үсчиний газрыг ажиллуулж эхэлсэн аж. Хоёр хажуугаараа болон урд хэсгээрээ богино, ард талын урт хэсгийг нь гельдэж босгосон “Тектоник” бүжигчдийн тоо өдгөө 8000-д хүрчээ. Тэд “Брейк, электро бүжгийн хослол эл хөдөлгөөнийг хийхдээ хөлөө нугалан, гарынхаа гайхалтай хөдөлгөөнийг дууны хэмнэлттэй хослуулах хэрэгтэй” хэмээн захьдаг. Мөн тек бүжигчдийг неон гэрэлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ толгойноосоо хөл хүртэл биш, шөнийн харанхуйг тод өнгөөр гэрэлтүүлэх л хэрэгтэй.

“Тектоник”-ууд электро бүжгээс өөрийн гэсэн үндсэн хөдөлгөөнтэй анхны төрөл хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Улмаар бүжгийнхээ нэрийг брэнд болгож, зохиогчийн эрх авсан бөгөөд хууль бусаар ашиглахыг хориглох гэнэ. Учир нь хаа нэгтээ Том, Дик, Харри гээд хэн дуртай нь “Тектоник” гэсэн үдэшлэг зохиож, бүжгийн соёлыг гуйвуулахаас эмээж байгаа гэнэ.

Юутай ч тэд өөрсдөө өнгөрсөн жил дэлхий даяар 120 гаруй үдэшлэг зохион байгуулахад залуус бүжгийг аль хэдийн сурсан байжээ. Дэлхий нийтийг хэрсэн интернэтийн ачаар Мадагасакар, Марокко, Япон, Солонгос гээд “Тектоник”-ийг мэдэхгүй газар бараг л үлдээгүй бололтой.

“Тектоник”-ийн сүлд дуунаас гадна бүжгийн олон аяыг уран бүтээлч, DJ нар зохиосоор байна. Тухайлбал Францад DJ Dess, Teo Moss, RVB нар гайхалтай хөгжмөөрөө залуусыг байлдан дагуулж байгаа бол Азид цоглог, хэмнэл хүчтэй бассын дуугаралтыг Солонгосын DJ Ку мэдрүүлж буй.

“Тектоник” урсгал залуусыг архи, тамхи гээд аливаа мансууруулах бодисоос ангид байхыг уриалдаг гэнэ. Тэдэнд гагцхүү эрх чөлөө, залуу насны эрч хүчийг мэдрэх нь л чухал юм. Мөн бие биенээ хүндлэх эрхэм харилцааг чухалчилдаг гэнэ.

“Break dance”

“Break” бүжиг нь “Hip Hop” урлагийн олон элементийн нэг төрөл юм. Энэ төрлийн бүжиг нь бүтээлч байдлыг мөн уран хөдөлгөөнтэй байхыг шаарддаг аж.

Түүх: “Break” бүжиг “Urban Street Jazz”-тай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал B-boying-н эргэн тойронд тархсан байдаг. 1970-аад оны сүүлээс 1980-аад оны эхэн үед New York хотод бидний өнөөгийн мэдэх “Break” бүжиг үүсжээ. Түүнчлэн энэ үеэр “Break” бүжгийг Los Angeles-т үүссэн гэх маргаан байдаг ч ихэнх хүмүүс New York-с гаралтай гэдэгт нь илүү итгэдэг байна.

“Break” бүжгийг үүсгэгчид нь залуухан бас нийгэм, эдийн засгийн хувьд доогуур түвшиний хүмүүс байжээ. Мөн ихэнх нь New York хотод амьдардаг хар арьстай залуучууд байсан гэнэ. Жинхэнэ “Break” бүжигчид бол Crazy Legs, Mr.Freeze, Spy, The Nigga Twins нарыг дурдаж болно.

Гарал үүсэл: “Break dancing” гэдэг нэр томъёо мэдээллийн хэрэгсэл гайхалтай хөгжиж байсан 80-аад оны үед бий болсон. 1969 онд New York-т DJ Kool Herc “b-boy”-н бүлгүүдийг нэгтгэсэн анхны хүн болсон. Аливаа тоглолтын үеэр Herc DJ хийж байхдаа бүжигчдийг тайзан дээр “Break” бүжиг хийж эхлэхэд “b-boys go down!” гэж орилдог байжээ. Мөн 1969 онд USPS 80-аад оны “Break” бүжигчид болон “boombox”-г дүрсэлж байлаа. Тэр жилдээ James Brown “Get on the good foot”-г бичүүлж,  “Africa Bambaataa” уран хөдөлгөөнт бүжгийг эзэмшиж, “Break” бүжгийг манлайлжээ. “Break” бүжигчдийг танигдаж эхлэхээс өмнө хотын стилийн жинхэнэ бүжигчид нь “B-boy” байжээ.

Бүжиг: Эртний хэлбэрээр нь “Break” бүжгийг гурван ангид хуваадаг: “Breaking”, “Dancing”, “Popping”. “Break” бүжиг 20-р зууны сүүлээр “California”-д “Funk” стилийн нэг элемент “Popping”-той нэгдэн бие даан хөгжжээ. Мөн “Uprock”, “Locking”, “Tutting”, “Boogaloo”, “Liquiding” зэрэг бүжгийн төрлүүд “Break” бүжигтэй нэгдсэн. “Break” бүжиг зарим үед уран нугараачаас ч илүү хүч шаарддаг байна. Жишээ нь бүжигчин бүжгээ дуусгахдаа техникийн үзүүлбэрээ үзүүлээд тогтвортой байрлалаас биеэ мурийлган хөдөлгөөнөө зогсоодог. Ихэнх “Break” бүжигчид амжилтанд хүрэхийн тулд тодорхой хэв маягтай байхыг эрмэлздэг.

Тэмцээн: “Break” бүжгийн тэмцээнүүд өмнө нь “нийтлэг” шинжтэй байжээ. “Break” бүжгийн тэмцээн гэдэг нь бүжигчид өөр хоорондоо давталттайгаар бүжгийн талбайд өрсөлдөхийг хэлдэг. Тэд төрөл төрлөөрөө нэгдэн хүрээ үүсгэж бие биедээ илүү сайн хэв маяг, илүү эмх цэгцтэй, хосолмол, тэвчээр шаардсан хөдөлгөөнүүдийг үзүүлэхийг хичээдэг. “Break” бүжгийн тэмцээн нь ихэвчлэн хоёр эсрэг багийн хооронд болдог. Жишээ нь томоохон багууд нь: “Zulu Nation”, “Rock Steady Crew”, “Style Elements”, “Furious Styles Crew”, “Dynamic Rockers”, “Problems Kru”, “Ichigeki”, “Repstyles”, “Team OHH”, “Fire Works”, “Havikoro”, “The Furious Five”, “Full Force”, “Batltle Monkeys”, “Knuc Klehead Zoo”, “Renegades”, “Killafornia”, “Airforce Crew”.

1990 оноос хойш Германд жил бүр уламжлал болон зохиогддог тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс багууд ирж оролцдог байна. Энэ тэмцээнийг “Battles Of The Year” буюу “BOTY” гэж нэрлэдэг бөгөөд тэмцээний үеэр тухайн бүжгийн дэглэлтийн дүрмийг илүү тусгадаг аж. Шүүгч бүжгийн хөдөлгөөнийг үнэлж, эцсийн ялагчийг тодруулна.

Хэв загвар: “Break” бүжигчдийн хувьд “хэв загвар” бол маш чухал зүйл ажээ. Ихэнх “Break” бүжигчид зузаан үдээстэй “Adidas” гутал өмсдөг байна. “B-boy”-ууд өмсөх малгай, цамц, гуталдаа их анхаардаг. “Break” бүжигчид даавуун цамцнаас илүү гилгэр гадаргуутай хувцасыг сонирхдог аж. Учир нь газар гулсахад хялбар байдаг гэнэ. Мөн 80-аад оны “Break” бүжигчдийн дүр төрх илүү алдартай байсан бөгөөд тэд ихэвчлэн гудамжинд зохиогддог тэмцээнүүдэд оролцдог байжээ. 1990-ээд оны сүүлээс 2000 оны эхэн үед жолоочийнх шиг малгай тэдний өнгө төрхийг тодорхойлоход томоохон байр суурь эзэлдэг байв. Одоо ихэнх багууд болон бүжигчид “Punk Rock” стилийн хувцас өмсөх дуртай болжээ.

Мэдээлэл: 1980-аад онд “Break” бүжиг “Pop” урлагийн болон “MTV”-н тусламжтайгаар тухайн орчиндоо төдийгүй дэлхий дахинд урлагийн шинэ үзэгдэл болжээ. Мөн алдарт дуучин Micheal Jackson энэ салбарт их хувь нэмэр оруулсан хүний нэгт зүй ёсоор бичигддэг байна. Өнөөдөр олон “B-boy”-ууд, хуучны “Break” бүжигчид “энэ урлаг мөнгөний араас урсаж байна” хэмээн хэлэх болжээ.

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/gx0qi9/26080_41459.jpg