Category: Зөвлөгөө


Толины нөлөөллийн талаар янз бүрийн тайлбар, онол байдаг. Тэдгээрийн дундаас аль ч шашиныханы нэгдмэл үзлийг танд сонирхуулья. Тольтой зөв харьцвал сайн сайхныг хоёр дахин өсгөж, буруу харьцвал муу муухайг хоёр дахин нэмдэг гэж үг байдаг. Тийм учраас, танд толийг зөв хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье.
Толины талаар судлаачид бүгд гэрт том толь тавьбал айлд гурав дахь хүчин зүйлийн нөлөөлөл үүсдэг хэмээн ихэд цээрлэдэг. Гэхдээ толины талаарх ерөнхий нэг ойлголт аажимаар бий болсон байна. Гаж үзэгдэл судлаач хэмээн нэрд гарсан америкийн нэгэн иргэн ийнхүү зөвлөж байна.
Бие өвдсөн, сэтгэл санааны хямралд орсон байх үедээ толидож хэрхэвч болохгүй, тэр ч байтугай хэвтэж байгаа өрөөнөөсөө гаргах хэрэгтэй.
Унтлагын өрөөнд толь байрлуулах нь хосуудын ялангуяа залуу хосуудын сексийн амьдралд хямрал үүсгэдэг.
Харанхуй шөнөөр удаан тольдох нь өөрийн ажил үйлст саад тотгор дуудах буюу ойр тойрныхоо хүмүүст гай зовлон авч ирдэг.
Бүсгүйчүүд өглөөний 06-08 цагийн хооронд биеийнхээ чилээг гаргасныхаа дараа тольдвол тэр өдөртөө амжилт, баяр хөөрөөр дүүрэн байдаг.
Орныхоо харалдаа толь байрлуулвал үргэлж саад, муу муухайг далладаг учир нойрсох үедээ хавтасыг нь хааж байх хэрэгтэй.
Толийг өдөрт нарны гэрэл тусахгүй газарт байрлуул. Хэрвээ толинд гэрэл тусаж байвал айл гэрийн эв найрамдал, тайван байдалд муугаар нөлөөлж, бяцхан шалтгаанаар хагаралдах нөлөөтэй.
Толийг үйлчилгээний газрын хүн байнга орж гардаг хэсэгт харуулж томоор байрлуулбал ашиг орлого ихэснэ. Та ч бас энэ зөвлөгөөг өөрийн ажил, амьдралдаа туршаад үзээрэй. Ямар ч байсан сайн үр дүн өгнө гэдэгт итгэж байна.

Эмэгтэй хүний насыг харагдаж байгаагаар нь дүгнэдэг гэдэг. 20 насанд 60-тай юм шиг, 60-тай хэрнээ залуу эмэгтэй мэт хөнгөн шингэн, гуалиг, амьдралын эрч хүчээр дүүрэн хүн байх нь бий. Залуу насаа удаан хадгалахын тулд амьдралын хэв маяг, дадал зуршил, хооллох дэглэмээ эргэн харахад гэмгүй. Гэхдээ олон жилийн туршид дадсан зан үйлээ нэг л өдөр огцом өөрчлөх нь боломжгүй зүйл. Иймд өөрчлөлтийг ягуухан боловч шаргуу хийх хэрэгтэй. Танд мэргэжилтнүүдийн зөвлөгөө тусална.
1.
Юуны өмнө “өөрчлөгдөх” өдрөө сонгож, гэртээ их цэвэрлэгээ хий. Та хөргөгчөө онгойлгоод үз. Хугацаа нь хэтэрсэн, хөгцөрсөн, гялгар уут цаасанд юу нь мэдэгдэхгүй боодолтой хүнсний элдвийн зүйл хөглөрч байгаа байх. Энэ бүхнийг, мөн муудсан, удсан жимс ногоог хая. Учир нь та өлсөх эсвэл хийх юмгүй үедээ эдгээрээс авч идэж өөрийгөө хордуулах болно.
2.   Гуанз, кафе, түргэн хоолны газар аль болох бага ор. Нийтийн хоолны газар орж хооллох дуртай эмэгтэйчүүд гэртээ хооллодог эмэгтэйчүүдтэй харьцуулахад 300 калори /илчлэг/ илүү их авдаг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл.
 3.Хэрэв та таргалахыг хүсдэггүй бол нөхөр, хүүхдийн хоолны үлдэгдлийг бүү идээрэй. Харамсалгүй хая.

4. Хэрэв урьд орой нь баяр тэмдэглээд ч юм уу нилээд ахиухан хоол идсэн бол дараагийн өдөр тослоггүй эрүүл хооллохыг хичээгээрэй.
5. Өдөр бүр багахан порцтой ногоотой шөл, эсвэл салат идэж зуршвал үндсэн хоолыг их хэмжээгээр идэхгүй байх боломжтой.

6. Хэрэв өдрийн хоол болоход нилээд удаан хүлээх шаардлага гарвал өлсөх мэдрэмжээ дарах нь байдаг. Үүнд тослог бус йогурт, алим эсвэл самрыг сонгоорой. Харин чипс, давстай крекер /хатаасан печень/, боов талх нь хамгийн муу хувилбар болно шүү.
7. 25-45 насанд биеийн дасгал хийдэггүй эмэгтэйчүүд дунджаар 5 кг булчин “гээдэг ” байна. Булчингийн нэг килограмм нь өдөрт 70-100 калори хайлуулдаг гэж тооцоход нийтдээ 500-гаас илүү калори болох аж. Хэрэв та 25 насандаа идзж байсан зүйлийг идэхийг хүсвэл булчингаа дасгалжуул.
8. Утсаар ярьж байхдаа ч биеийн дасгал хийж занш. Өлмий дээрээ аль болох удаан зогс. Энэ дасгал нь өөх хайлуулах төдийгүй, хөлийн булчинг бэхжүүлдэг.

9. Та ямар ч завгүй байсан үедээ 10 минут завсарлаж бай. Энэ богинохон хугацаанд хүүхэдтэй тоглох, тасалгаагаа соруулах зэрэг идэвхтэй хөдөл. Тасалгааг соруулах нь эрчимтэй зугаалсны адил зүрхэнд сайн дасгал болдог байна.

10. Илүүдэл жин амьдралын буруу хэвшлээс тогтдогийг санаарай. Амралтын өдөр гээд үд хүртэл унтах, болж өгвөл хэвтээд өгдөг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хоолоо хичнээн сойгоод ч турж чадахгүй. Хөдөлгөөнгүйгээр турах нь эрүүл мэндэд ч сайн биш. Иймд гоолиг болохын тулд хоолны дэглэмийг хөдөлгөөнтэй хослуулаарай.

Эд хөрөнгийг аз жаргалтай адилтган авч үзэж болохгүй. Гэхдээ эд хөрөнгө хүмүүст өөртөө итгэх итгэлтэй, нэр хүндтэй, нөлөөтэй байх боломж олгодог!
Хамгийн гол нь эд хөрөнгө хүнийг хийж бүтээх талаар чөлөөтэй байх боломж олгодог. Ингээд ядуурахгүйн тулд дараах 10 зуршлыг санаж явъя.
1. Өөртөө харамсах
Ядуурах хүн өөртөө харамсдаг бөгөөд өөрийгөө баян байх хувьгүй гэж үздэг.
Хэн нэг нь эрчүүдэд илүү боломж байдаг хэмээн үзэж өөрийгөө эмэгтэй хүн болж төрсөндөө харамсдаг, нөгөө нэг нь туранхай хүмүүс сайхан ажилтай болдог гэж бодоод өөрийн таргандаа харуусдаг, бас нэг хэсэг нь өөрийн өндөр, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээ голдог байхад өөр нэг нь нөхөрт гарч чадаагүйгээ, эсвэл эхнэр авч чадаагүйгээ гомдоллодог бол бусад нь ядам хуруундаа бөгж зүүсэндээ эсвэл гэрлэлтээ цуцлуулсандаа уйлж унжиж байхад, залуус өөрсдийн туршлагагүйд, настайчууд өөрсдийн насанд хамаг учир байна гэдэг аж.
Ингэж дэмий юманд харуусч, бүхэл өдөржин тэр тухай бодох ямар вэ?
Ийн бодож байгаа хүнийг тойрон хүрээлэгчид яавал зохилтой вэ? Өөртөө харамсах нь таныг хөгжихөд тээг болох, мөнхөд ядуу байлгах хүндээс хүнд зангуутай болох гайхалтай арга юм.
2. Харамч зан
Байнга л “хямдарсан” гэсэн бичигтэй бараа, эсвэл дэлгүүр хайх, хүүхдээ сайн боловсрол олгоход мөнгө төлөх хүсэлгүй байх, өөрийн компанийн ажилтнуудыг аль болох их ажиллуулж, аль болох бага мөнгө өгөхийг эрмэлзэх нь үнэхээр ядуурах шинж тэмдэг юм.
Хэмнэхийг эрмэлзэх нь цэцэн мэргэн ухаантайн илрэл бус, харин таны орлого, зарлага тэнцэхгүй байгаа, түүнийг буруу аргаар зохицуулах гэж буйн илрэл аж. Баяжих хүн аливаа эд барааны бодит төлбөрийг хийж, өөрийн туслахуудын хөдөлмөрийг нь үнэлж шагнаж урамшуулахад бэлэн, бусдаас ч тийм зүйлийг хүлээдэг.
3. Дургүй ажлаа хийх
Нэг эмэгтэй сав суулгаа угаахыг үзэн яддаг, гэвч хэн ч түүнд туслахыг хүсдэггүй. Нэг залуу нохойгоо салхилуулах үнэхээр дургүй, гэвч нохойдоо зориулан хашаа саравч барихгүй залхуурдаг.
Нэг эр улирлын тайлан тооцоо гаргах болохоор галзуурах шахдаг, гэвч түүний орлогч нарын нэг нь ч тийм тооцоо гаргах чадваргүй байдаг. Нэг бүсгүй аудиторчийн ажлыг үзэн яддаг, гэвч аль өнгөрсөн зун худалдаж авсан машины зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой.
Энэ бүх хүн дургүй ажлаа хийх шаардлагаараа азгүй, ядуурахад бэлэн хүмүүс. Энэ зуршлаас ангижрахын тулд хэрэгтэй гэснийг бус, харин сэтгэлд нийцэх ажлыг хийвэл зохино. Ингэвэл та гайхалтай амжилтад хүрнэ!
4. Амжилтыг мөнгөөр хэмжих
Зөвхөн тодорхой хэмжээний мөнгөтэй болбол тэр нь баяр баясал авчирна гэж ядуу хүн итгэдэг. Банкны дансан дахь тодорхой хэмжээний мөнгө түүнд гоё хувцас, тансаг харш, аялал, нөхрөөс эсвэл эцэг, эхээс хараат бус байдал, бүр ажлаас гарсан ч санаа зовох юмгүй байх аз жаргалыг өгч болох юм.
Гэвч амьдрал дээр ийм аз жаргал гэж байдаггүй. Амжилттай яваа хүн аз жаргалыг мөнгөнөөс илүү ач холбогдолтой зүйлээр хэмждэг. Тэр хэмжүүр хүн болгонд өөр өөр байдаг.
5. Боломжоосоо хэтэрсэн их зарлага гаргах
Зээлийн карт, банкны инээмсэглэн угтах ажилтнууд таныг өрийн нүхэнд унахад тус болно. Амжилт олохыг хүсээгүй хүн өөрийн бизнесийг хөгжүүлэхээр ашигтай зээл авах, тансаг машин эсвэл асар том харш авах ашиггүй зээл авах хоёрын хоорондын ялгааг ойлгохыг хүсэхгүй.
6. Хормын дотор ашиг олох аргыг сонгох
Шууд л баяжихыг ядуу хүмүүс л хүсдэг. Тэд нэр хүндтэй компанид дунд зэргийн цалинтай ажилд ороод хэдэн жилийн дараа одоогийнхоос хамаагүй илүүг авахыг ойлгохгүй. Азгүйтэх оюутнууд, их сургуулийг дэмий цаг үрсэн газар мэтээр ярьдаг.
7. Гоншгонох
Амьдрал ямар хэцүү юм бэ? Эргэн тойрон ялгаварлан гадуурхсан хүмүүс, авлига, ичгүүр сонжуургүй явдал, элдэв дуулиан хэрэг гээд жирийн хүн амжилтад хүрэх арга зам алга?!
Энэ бүхнийг азгүй хүн бүр хүлээн зөвшөөрнө. Энэ зуршлын вакцин нь бүтээлч чанар юм. Гадаад орчны сөрөг нөлөөтэй тэмцэх хосгүй боломжуудыг олж, таны хувьд ашиггүй байдлаас эхлээд гарах хэрэгтэй!
8. Өөрийгөө бусадтай харьцуулах
Нэг сурагч наймдугаар ангиа ганцаар онц дүнтэй төгссөн учир өөрийгөө хамгийн шилдэг гэж бодно. Өөр нэг сурагч зуныхаа амралтаар ганцаараа юу ч хийгээгүй учир өөрийгөө бусдаас муу гэдэгт итгэлтэй байна.
Нэг залуу өөрөө машингүй болохоор шинэ машин авсан ахыгаа үзэн ядна. Нэг бүсгүй олон найз залуутай найз бүсгүйгээ “цааш нь харуулчихмаар” санагдана. Энэ хүмүүсийн өөрийгөө бусадтай харьцуулах зуршил дэндүү хөгжжээ.
9. Эд баялгийг мөнгөөр хэмжих
Үнэхээрийн баян хүмүүс зөвхөн аз жаргал, мөнгөн тэмдэгт хоёрыг хооронд нь холбож үзэхээ больсон төдийгүй, дансан дахь мөнгөний хэмжээ болон эд хөрөнгө хоорондын тэгш байдлын ялгааг арилгасан байна.
Жинхэнэ баялаг бол мөнгийг татах болон хоосон газраас мөнгө босгох, шинэ төрлийн бизнесийг зохион байгуулах чадвар юм. Үнэхээр амжилт олсон хүн уутан дахь алтны хэмжээнээсээ хараат бус байдаг.
10. Өөрийгөө гэр бүлээсээ тусгаарлах
Хүнд асуудал тулгарахад нь дэмжиж туслахаас татгалзаж, бусдын төлөө өр тавьж, зовлонг нь хуваалцах хүсэлгүй байгаагаар түрий барин гэр бүлээсээ зайлсхийж байгаа хүн жинхэнэ азгүй нэгэн.
Тэд, гэр бүл гэж амьдралд өөр хандах газаргүй болсон үед дэмжлэг авч болох эх сурвалж болохыг ойлгодоггүй. Зөвхөн ойр дотны хүмүүс л ямар ч найдлагагүй болсон үед хөл дээрээ босоход тус болдог билээ.

Америкийн зүрх судасны Холбооны ерөнхийлөгч асан доктор Йенсийн боловсруулсан энгийн 7 зарчим нь хүмүүст 100 хүртэл наслах боломж олгоно. Доктор Йенси өчигдөр Канадад нээгдсэн зүрх судасны өвчнийг эмчлэх тухай чуулган дээр энэ тухай илтгэл тавьсан юм.
Доктор Йенси “Энэ зөвлөмж нь амьдралын 40-50 нас нэмж болох юм. Эрүүл зүрхтэй амьдарч, архаг өвчнөөр өвчлөхгүй байх боломжийг 90 хувь нэмэгдүүлнэ. Хэрвээ бид өнөөдөр л эхлэх юм бол 2020 он гэхэд зуурдын, цагаас өмнөх үхлийг бид ялна” гэж мэдэгдэж байна.
Канадын зүрх судасны судалгааны сангийн мэдээгээр хүн төрөлхтөн жил бүр 250 мянган жилээ алддаг байна. Хүмүүсийн үхлийн 3 том шалтгааны нэг нь зүрх гэнэ.
Америкийн эмчийн энгийн зөвлөгөө нь хүний насыг доод тал нь 10 жилээр уртасгана.
Нэгдүгээрт- амьдралын идэвхитэй хэв маяг организмын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Хөдөлгөөний дутагдал таны наснаас 4 жилийг “хумсалдаг” байна.
Хоёрдугаарт-цусан дахь холестерины хэмжээг хянаж байх. Холестерин судсыг бөглөж, зүрхний цусан хангамжийг бууруулах шалтгаан юм.
Гуравдугаарт-зөв хооллох. Зөв хооллох шалтгаан нь гоолиг бие хаа биш, эрүүл саруул хоол боловсруулах эрхтэн юм.
Дөрөвдүгээрт-жингийн илүүдэл ямар ч тохиолдолд сайны ёр биш. Жингийн илүүдлээс  болж улмаар амьсгаадах ба инсульт болох цаг хугацааг ойртуулдаг.
Тавдугаарт-артерийн даралтаа хянаж байх. Цусны өндөр даралтыг “чимээгүй алуурчин” гэдэг байна. Цусны даралт нь аажим боловч тасралтгүй таны насыг хороосоор байдаг. Даралтаа хянаж, арга хэмжээ авч байх нь харвалтыг (инфаркт) 25-40 хувь бууруулна.
Зургаадугаарт-диабетаас болгоомжил. Хэрвээ ийм онош тогтоогдсон бол цусан дахь холестерин, сахарын хэмжээг тогтмол хянаж, бууруулах арга хэмжээ авч байх хэрэгтэй.
Долоодугаарт-тамхинаас үүрд татгалз. Тамхичид төдийгүй хамт байж утаагаар нь амьсгалдаг хүмүүс ч Бурхнаас заяасан наснаас өмнө үхэцгээж байна.
Йенси дүгнэлт болгон “Бид инсульт болон зүрхний өвчинг яаж ялахаа мэднэ. Хамгийн гол нь хүмүүс энэ зөвлөгөө маш энгийн бөгөөд хүн бүр энэ зөвлөмжийг сахих боломжтой юм” гэж хэлжээ.

Нүд бол бидний байгалиас заяасан хамгийн гайхалтай зүйл боловч тэр бүр бид нүдээ хамгаалж гамнаж чаддаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ нүдээ хамгаалахад маш хялбар олон аргууд байдаг үд бол хамгийн эмзэг, нандин, чухал эрхтний нэг. Эргэн тойрон дахь эд зүйлсийг гэрэлт сацрагийн энергийн тусламжтайгаар харах чадвартай маш нарийн физиологи буюу бие судлалын хараа зүйн систем хэмээн анатомийн талаас нь тайлбарладаг. Гэрлийн сацралт нь нүдээр дамжуулж хүний биед маш их нөлөө үзүүлдэг байна. Үүнээс авч үзэхэд гэрэлт сацралт нүдэнд ихээхэн ач холбогдол үзүүлдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нүд эхлээд гэрэл өнгийг нь тогтоож дараа нь хэлбэр дүрсийг нь илрүүлдэг гэж хэлэхэд болно. Нүд бол бидэнд байгалиас заяасан хамгийн гайхалтай эрхтэн боловч тэр бүр бид нүдээ хамгаалж, гамнаж чаддаггүй. Үнэндээ нүдээ хамгаалах маш хялбар олон аргууд байдаг. Жишээлбэл, нүднийхээ ядаргааг маш богино хугацаанд найдвартай тайлахыг хүсэж байгаа бол нүднийхээ дотоод өнцөгүүдийн цэгэн дээр 2-3 удаа эрхий хуруугаараа чангахан шиг дарахад л хангалттай. Нэг дарахдаа минутын турш дарж байлгах хэрэгтэй. Мөн нас ахих тусам хэн хүний ойрын хараа мууддагг. Энэ нь өвчин гэхээсээ илүү настай холбоотой бөгөөд ойролцоогоор 40-45 насны хооронд илэрдэг билээ. Энэхүү нүдний “хөгшрөлт” илрэхдээ андашгүй, жишээлбэл ном уншихад үсэгнүүд бүдгэрч харагдах бөгөөд бага багаар номоо хол барьж унших хэрэг гардаг. Ийм тохиолдолд юуны өмнө нүдний мэргэжлийн эмчид хандаж онош тавиулж, яг юунаас үүссэнийг тодруулж эмчилгээ авах нь зүйтэй юм. Хэрвээ нүд үнэхээр “хөгширсөн” гэж тооцогдох юм бол нүдний шил зүүхээс өөр арга байдаггүй. Гэхдээ сүүлийн үед манай оронд нүдний лазер эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд эмчтэйгээ зөвлөж байгаад хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Лазер эмчилгээний давуу талуудыг дурьдвал: • Бүрмөсөн нүдний шил болон контакт линзнээс сална • Лазер эмчилгээ хийлгэсний дараа хоёр гурван цагийн дараа гэр лүүгээ хариад маргаашнаас нь л та ертөнцийг шинэ нүдээр харах боломжтой болно • Энэхүү эмчилэгээ ихэвчлэн 100 хувийн үр дүн үзүүлдэг • Элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүйгээс гадна хэрвээ та эмчийнхээ зөвлөгөөний дагуу байж чадах юм бол хоёр хоногийн дараа гэхэд компьютер, усан спорт зэрэг хүссэн бүхнээ хийж болно • Эмчдээ сайн шалгуулсны эцэст мэс заслын явц ердөө л 20 минут үргэлжилнэ Гэхдээ сайн талын эсрэг мөн муу тал гэж байдаг шүү дээ. Тиймээс лазер эмчилгээний сөрөг талуудын талаар та тухайн эмчээс сайтар лавлаж асуугаарай. Жишээлбэл, зарим хүмүүсийн нүд олон жил контакт линз зүүснээс болж лазер эмчилгээ хийх боломжгүй болох жишээтэй. Манайд лазер эмчилгээг ойролцоогоор мянган доллараар хийж байгаа бөгөөд эхлээд заавал сайтар судалж үзэхийг зөвлөе.

Нүдний хамгийн түгээмэл өвчин: глауком мөн катаракт

Дээрх хоёр өвчин нь сүүлийн үед гаднах нөлөөнөөс болж ихэд тохиолдож байгаа билээ. Урьд өмнө нь энэхүү өвчинг эмчлэх арга ховор, бараг олддоггүй байсан бол орчин үеийн хөгжсөн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ. Катаракт – гэдэг нь харагдах орчин бүдгэрч мөн холын хараа муудах шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн ахмад насны хүмүүс өвддөг буюу 50 гаруй насны хүмүүст тусах магадлал их байдаг гэнэ. Орчин үед эмчлэх арга нь мөн л лазер эмчилгээ. Харин өвчин дөнгөж эхэлж байгааг мэдмэгцээ зөвхөн хэт применяют ультразвуковое лечение. Харин катарактыг дахин суулгаж сэргээхийн тулд нүдний эмч хиймэл болор суулгах буюу имплантат гэж нэрлэдэг. Эдгээр имплантатууд нь хатуу мөн зөөлөн гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Зөөлөн болорыг амьдралынхаа турш зүүж болдог. Энэ нь давхар үйлчилгээтэй буюу хөх цацрагт туяанаас хамгаалж мөн ямар ч зайнд элдэв бэрхшээлгүй харах боломжтой. Глауком – ерөнхийдөө нүдний даралтанд нөлөөлдөг архаг өвчний шинж тэмдэг юм. Одоогоор энэхүү өвчин чухам юунаас үүсдгийг эмч нар сайн тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд эмчилгээ нь гараагүй байна. Энэ өвчнөөр голдуу нүдний өндөр даралттай хүмүүс өвчилдөг. Нүдний дотоод даралт ихэссэнээр харааны нерв болон нүдний солонгон бүрхэвчид тэжээл өгч байдаг цусны эргэлт бүдүүрч муу нөлөө үзүүлдэг. Үүнээс болж нүдний хараа муудахаас гадна, харааны нерв хатах ч тохиолдол гардаг гэнэ. Харин өвчинг эмчлэхийн тулд нүдний эмч лазеран эмчилгээ, эмийн эмчилгээ эсвэл нүдний хагалгаа зэрэг аргаар эмчилдэг. Ямар ч өвчнийг эрт оношилж байж бага дээр нь эмчлэх боломжтой билээ.